Улсын хэмжээнд байдаг бүх хот дүүрэг, аймгийн музейн үзмэрийг энэ сарын 15-наас эхлэн тоолохоор болжээ. Эд өлгийн болон сан хөмрөгт хадгалагдаж байгаа түүхийн үнэт зүйлсийг бүртгэн тоолох бөгөөд орон нутгийн музей, сумдын орон нутаг сурталчлах танхимын сан хөмрөгийг тоолох ажлыг нэгэн зэрэг эхлүүлэх юм.
Уг тооллогын ажлыг угтан “Улс, аймаг музейн сан хөмрөгт улсын тооллого хийх арга зүй” сэдэвт сургалтыг гурван өдрийн турш зохион байгуулжээ. Сургалтад музейн захирлууд, бүртгэл мэдээллийн санчид хамрагдсан байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )