Хамгийн шилдэг, эрч хүчтэй, урт удаан оршин тогтнох Boy band хамтлагийг төрүүлэх зорилготой "Камертон-2" шоуны IV шатнаас авьяас билэг, дуулах ур чадвараараа шилдэг 16 оролцогч шалгарч үлдээд байгаа билээ. Тэгвэл шоуны турш шүүгчдээс өндөр үнэлгээг аваад зогсохгүй Монголын Элвис Прэсли хэмээн нэрлэгдээд буй Д.Сүх-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
-“Камертон-2” шоунд яагаад оролцохоор болсон бэ?
-Яг оролцоно гэж ёстой бодож байгаагүй. Манай найз дагуулж яваад бүртгүүлж орохоор болсон.
-2-р шатанд дуулсан Никитон хамтлагийн “Том ярьсан хүүхэд” дуу шүүгчдийн сэтгэлд маш их хүрсэн?
-Энэ дууг манай найз сугалж өгсөн. Учир нь би сугалаа сугалдаг өдөр нь очиж чадаагүй юм. “Том ярьсан хүүхэд” дуу бол нэлээд хүнд рок дуу байсан. Би яаж төгөлдөр хууртай дуулна даа гэж айж байсан л даа. Гэсэн ч шүүгчдэд дуулалт маань таалагдсан. Харин шүүгчдийн зүгээс жазз болгож дуулуулах санал гарч дахин дуулсан. Шүүгч нарт таалагдсанд нь баяртай байгаа.
-3-р шатны шалгаруулалтад яагаад оролцоогүй вэ?
-Шалгаруулалтын өмнөх өдөр Сүхбаатар аймаг руу явсан. Учир нь ар гэрт ажил явдал гараад 10 хоног тэнд байсан. Ингээд л миний тэмцээн энд хүрээд дууслаа гэж бодсон юм. Гэтэл зохион байгуулагч нарын нэг нь над руу утасдаад нөхөн шалгаруулалтад оролцох боломжтой гэж хэлсэн. Тэр оройдоо хот руу гараад маргааш нь 3-р шатны шалгаруулалтад орж тэнцсэн.
-Хэзээнээс дуу хөгжим сонирхож эхэлсэн бэ? Урьд нь тэмцээн уралдаанд оролцож байсан уу?
-Үгүй. 10 жилдээ л дуулдаг байсан. Өмнө нь ямар нэг тэмцээн уралдаанд орж байгаагүй. Энэ удаад өөрийнхөө биш найзуудынхаа “зориг”-оор ороод ирсэн.
-Шоунд маш олон авьяаслаг оролцогч нар байгаа. Эдгээр оролцогчдоос юугаараа ялгаръя гэж бодож байна вэ?
-Ихэнх оролцогч нар маань тёнор хоолойтой. Харин би басс хоолойгоор дуулж байна. Энэ нь миний бусад оролцогчдоос ялгарах гол онцлог.
-Танай гэр бүлийнхэн хэр дэмжиж байна вэ?
-Дэмжилгүй яахав. Ээж эгч дүү нар маань Сүхбаатарт байгаа. Хотод би ганцаараа ч найзууд маань их дэмжиж байна.
-Гадуур явж байхад хүмүүс хэр их таньж байна?
-Ёстой анзаараагүй юм байна. Гадуур нэг их яваад байдаггүй ээ, гэр, шоуны байр хоёрын хооронд л явдаг болохоор сайн мэдэхгүй байна.
-Гадаад дүр төрхөндөө хэрхэн анхаарч байна?
-Ер нь өөрийнхөөрөө л байдаг. Гадаад дүр төрхийн хувьд гайгүй л гэж боддог шүү /инээв/.
-Хэддүгээр ангиасаа энэ имижээ бүрдүүлж эхлэв?
-Би үсээ ургуулах дуртай. 10-р ангиасаа хойш ургуулж байна.
Үргэлжлэийг ЭНД ДАРЖ үзнэ үү

Сэтгэгдэл ( 0 )