Балжиннямтай сайн өдрүүдэд хосууд шөнийн хоёр цагаас эхэлж гэрлэлтээ бүртгүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 07


 Монголчууд  сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж хурим найраа хийдэг ард түмэн. Энэ сарын 16,20 буюу Балжинням, Дашнямтай сайн өдрүүдэд гэрлэх ёслолын ордны захиалга аль хэдийнэ дуусчээ. Энэ өдрүүдэд  ойролцоогоор 70-80 хос гэрлэх юм байна. Эхний хос шөнийн хоёр цагт гэрлэх ёслолын ордонд орох гэнэ. 630-670 мянган төгрөгийн үнэтэй байдаг гэрлэх ёслолын ордонд бүртгүүлэхийн тулд өмнөх сарын 1-нд захиалгаа өгөх ёстой байдаг аж. Жирийн өдрүүдэд 15-20 хос гэрлэлтээ бүртгүүлдэг байна.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top