Энэ хичээлийн шинэ жилд сурагчид чанартай дүрэмт хувцсаар жигдэрнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 07

2005 онд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэг нэгэндээ ялгавартай хандах үзлийг арилгах зорилгоор эрүүл ахуйн шаардлага хангасан, эдэлгээ сайтай дүрэмт хувцастай болгох БСШУ-ы сайдын тушаал гарсан. Энэхүү тушаалд дүрэмт хувцасны стандарт, үнэ өртөг, загварыг тухайн сургуулийн сурагчийн эцэг эх, асран хамгаалагчдын 50-иас доошгүй хувийн саналыг үндэслэн, сургуулийн зөвлөлөөр батлаж, дүрэмт хувцсаар жигдрүүлнэ хэмээн заасан байдаг. Гэвч энэхүү заалтыг эцэг эхчүүд мэддэггүйгээс сургуулиас нэхсэн мөнгийг нь өгөөд чанартай хувцас ирээсэй хэмээн хүлээж суудаг. Жил болгон сурагчид дүрэмт хувцсаар жигдэрдэг ч дүрэмт хувцас нь төдийлөн эдэлгээ даах чадваргүй байдаг. Уг нь сурагчийн дүрэмт хувцас олон улсын стандартын дагуу хамгийн бөх бат даавуугаар хийх ёстой. Харин шинэ хичээлийн жилээс сурагчдын дүрэмт хувцсыг нэг загварт оруулна гэсэн БСШУ-ы сайдын тушаал гарчээ. Үүнтэй холбогдуулж тендэр зарласны дагуу дүрэмт хувцас үйлдвэрлэх үйл ажиллагаа явагдаж байгаа аж. Энэ жилийн сурагчийн дүрэмт хувцас эрэгтэй, эмэгтэй тусдаа дөрвөн төрөл байх юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top