Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн этгээдэд 3.6 жил хорих ял оноолоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 07

Насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн хэрэгт буруутгагдаад байсан Т.Батзаяад холбогдох шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болж, улсын яллагчийн зүгээс түүнийг Эрүүгийн хуулийн 126.2.4-т зааснаар 6.7 жилийн хорих ял төлөвлөөд байсан юм. Харин шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан үзээд, 3.6 жилийн хорих ял болгон буурууллаа. Ингэснээр Т.Батзаяа жирийн дэглэмтэй хорих ангид 3.6 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.

Хуралд шүүгчээр Ш.Есөн-Эрдэнэ, улсын яллагчаар Т.Оргил-Очир нар оролцов.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top