Кембрижийн их сургуулийн мэргэжилтнүүдтэй хамтран 2012-2013 оны хичээлийн жилд аймаг, дүүрэг бүрийн Ерөнхий боловсролын лаборатори сургуулиудын сургалтад нэвтрүүлэх бага ангийн математик, физик, хими, биологи, англи хэлний сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн арга зүйн сургалтыг зохион байгуулж байна. Үүнд боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, МУИС, МУБИС-ийн эрдэмтэн судлаач зэрэг 130 хүн оролцох юм. Энэ сургалтын дараа шинэчилсэн хөтөлбөр арга зүйг танилцуулах, шинэ агуулга, хөтөлбөрөөр хичээл заах багш нарын бэлэн байдлыг хангах мянган багшийн сургалтыг энэ сард аймаг, дүүрэг бүрийн лаборатори сургуулиуд дээр зохион байгуулах юм. ЕБС-ын сурагч бүрт тасралтгүй суралцах, мэргэжил, боловсрол эзэмшүүлэх, ажиллаж амьдрах, баялаг бүтээхэд нь шаардлагатай хүлээн зөвшөөрөгдсөн чанар, өрсөлдөх чадамж бүхий мэдлэг, боловсрол эзэмшүүлэхийн тулд өнөөгийн бага, дунд боловсролын үйлчилгээний тогтолцоог иргэний болон нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ, даяаршин хөгжиж буй дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагатай уялдаатайгаар дахин хянан үзэж, шинэчлэх шаардлага бий болсон.
Монгол улсын засгийн газраас дээрх хэрэгцээг үндэслэн олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн, өрсөлдөх чадвар бүхий Кембрижийн боловсролын үйлчилгээний стандартын жишиг арга зүй технологийг баримжаалан бага дунд боловсролын тогтолцоог боловсронгуй болгон шинэчлэхээр олон улсын шинэчлэлийн бодлогыг 2010 оноос эхлэн хэрэгжүүлж буй. Ирэх оны хичээлийн жилд бүх ЕБС-ын нэр заагдсан таван хичээлийг олон улсын стандартыг нэвтрүүлэн явуулна. Улмаар 2017-2018 онд Кембрижийн их сургуулиас Монгол улсын боловсролын стандартад үнэлгээ хийнэ. Хэрвээ болсон гэж үзвэл Монгол улсын ЕБС-ийн гэрчилгээн дээр Кембрижийн их сургуулийн стандартай адилхан гэсэн дамга дарах гэнэ. Ингэснээрээ Кембрижийн стандартай болсноор ЕБС-ийн гэрчилгээ дэлхийн 132 орны 4800 их сургуульд нэгэн зэрэг хүлээн зөвшөөрөгдөнө. Энэхүү хөтөлбөрт Монгол хэл, Англи хэл, Хими зэрэг хичээлүүдэд хамаатай юм.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )