Монгол Freezone-c зохион байгуулж буй Монголын хамгийн анхны Facebook сонгууль амжилттай үргэжилж байна. Энэ удаад Уаз 469, Land80 автомашинуудын хооронд Монголын замыг аль нь илүү мэдэх вэ? гэсэн санал асуулгаар өрсөлдүүллээ. Фэйсбүүкчид энэ удаад Уаз 469 машиныг 92 хувийн саналаар дэмжин монголын замыг илүү мэднэ хэмээн дуу нэгтэйгээр зөвшөөрлөө . Ялагч болсон Уаз 469 машины хувьд дэлхий дахинд “орос хүч” хэмээн алдаршсан бөгөөд анхны хувилбар нь 1962 онд зохиогдож байжээ.Тус машин нь монголчуудад бартаат замын жинхэнэ төмөр хүлэг хэмээн аль хэдийн танил болсон машин юм.
Харин 8 хувийн саналаар ялагдсан land 80 автомашины хувьд орчин үеийн жолооч нарын хүсэл сонирхолд бүрнээ нийцэж бартаат замыг ч ажралгүй туулдаг хэдий ч Фэйсбүүкчид хуучны төмөр хүлгээ санагалзан энэ удаад Уаз 469-н төлөө саналаа харамгүй илгээжээ.

Сэтгэгдэл ( 2 )
uneheer shan unaa shuu
Уаз 469 бол үнэн тэнгэртэй төмөр хүлэг.Замын бартаа цас шавар юуг ч ажрахгүй тууландаа.Би уаз 469 унаж байсан. Төмөр хүлэгээ санагалзах л юм даа