“Тал нутгийн ариран”-д Монгол, Солонгосын уран бүтээлчид оролцоно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 08

 “Тал нутгийн ариран” тоглолт ирэх баасан гаригт ҮДБЭЧ-ийн тайзнаа болно. Тус тоглолтод БНСУ-ын 12 уран бүтээлч дээрх чуулгын урилгаар хүрэлцэн ирж оролцох юм. Энэхүү тоглолт нь Үндэсний хөгжмийн Их Найрал байгуулагдсаны 50 жилийн ойд зориулагдаж буйгаараа онцлог. Энэ тоглолтонд "Ариран" уран сэтгэмжит аялгуу, "Усан цэргийн аялгуу", "Намду Ариран", "Монголын сайхан орон", "Шинэ мудим", "Салхит шувуу" зэрэг аялгууг Монгол, Солонгосын Үндэсний хөгжмийн Их найрал харилцан хамтран тоглож үзэгчдийг баясгана. Удирдаачаар ҮДБЭЧ-ийн уран сайхны удирдаач Н.Буянбаатар БНСУ-ын Үндэсний театрын ерөнхий удирдаач Вон-Ил нар ажиллана.

БНСУ-ын Үндэсний театртай хамтран зохион байгуулж буй энэхүү тоглолт нь цаашдын хамтын ажиллагааны эхлэл бөгөөд энэ сарын сүүлээр манай чуулгын уран бүтээлчид БНСУ-ын Үндэсний Их театрт тоглохоор төлөвлөөд байна. Энэ нь манай чуулгын гадаад орнуудтай хийх хамтын ажиллагаа, гадаад харилцаа өргөжин тэлж буй томоохон ажлуудын нэг юм.  

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top