Хоригдож буй аавуудтай уулзана

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 08

Өнөөдөр “Аавуудын өдөр” болж байгаа билээ. Энэ өдрийг тохиолдуулан олон арга хэмжээ зохиогдож байгаагийн нэг нь 14.00 цагт Дэнжийн мянгын албадан саатуулах төв буюу НЦГ-ын албадан саатуулах төвд хоригдож буй аавуудтай “Монголын эрэгтэйчүүдийн холбоо”-ноос уулзах аж. 

Монголын эрэгтэйчүүдийн холбоо нь нийгэмд эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэнд, хөгжил  боловсролд анхаарах зорилгоор 2002 онд байгуулагдсан юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top