Оюутны виза карт захиалгыг 25-наас авна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 08

Нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих оюутны виза картын захиалгыг энэ сарын 25-наас авч эхлэх ажээ. Шаардлагатай бол хугацааг нь наашлуулж гэж МОХ-ноос мэдэгдлээ. Өнгөрсөн жил 96 мянган оюутан автобусны хөнгөлөлттэй виза картаар үйлчлүүлж байсан бол энэ жил тоог нь нэмэхээр МОХ-ноос Нийслэлийн нийтийн тээврийн газарт санал хүргүүлээд байгаа гэв. Хэрэв саналыг хүлээн авбал 113 мянган оюутан автобусанд хөнгөлөлттэй зорчих эрхтэй болох юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top