МУИС-ийн оюутны дотуур байр төлбөрөө нэмээгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 08

МУИС-ийн оюутны зургаан дотуур байр 2000 орчим оюутан хүлээж авах багтаамжтай. Энэ жил тус сургууль оюутны дотуур байрныхаа нөхцлийг сайжруулахад анхаарлаа хандуулжээ. Тухайлбал, оюутны дотуур байрныхаа бүх өрөө тасалгааг чимэглэж, давхар бүрт нь иж бүрэн тохижолттой гал тогоо байрлуулж байгаа аж. Засварын ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 80 хувьтай байна. Түүнчлэн, МУИС-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр энэ хичээлийн жилд дотуур байрны үнийг нэмэхгүй байхаар шийдвэрлэж, өнгөрсөн жилийн 250.000 мянган төгрөгөөр тогтжээ. Оюутны байрны дотоод журамд зааснаар энэ сарын 25-31-нийг хүртэл оюутнуудаа бүртгэх ажээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баярбаясгалан (103.26.193.9) 2025 оны 03 сарын 13

Муйсын оюутны байр хэзээ ашиглалтанд орох юэ

1  |  0
Top