Хамгийн шилдэг, эрч хүчтэй, урт удаан оршин тогтнох Boy band хамтлагийг төрүүлэх зорилготой "Камертон-2" шоуны IV шатнаас авьяас билэг, дуулах ур чадвараараа шилдэг 16 оролцогч шалгарч үлдээд байгаа билээ. Тэгвэл шоуны турш шүүгчдээс "сайхан хоолойтой, мэдрэмжтэй" гэх өндөр үнэлгээг байнга авдаг авьяаслаг оролцогч Б.Оргилтой хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
4-р шатандаа хэр их бэлтгэв?
Надад “Харууслын аяз” гэдэг дуу таарсан.7-8 өдрийн хугацаанд өдөр алгасахгүй бэлдлээ. Одоо бол бэлтгэл хангагдсан
Амьд хөгжимтэй дуулахад ямар байна вэ?
Миний хувьд амьд хөгжмөөс гоё кайф, сайхан мэдрэмжийг авч чаддаг учраас дуулахад ч сайхан байдаг.Тиймээс мэдрэмжтэй сайхан дуулъя л гэж бодож байна.
2-р 3-р шатны дуулалтан дээр шүүгчид маш өндөр үнэлгээг өгсөн?
Ер нь бол би тодорхой хэмжээний хугацаанд бэлтгэгдсэн гэж хэлж болно. Тиймээс ч энэ шат хүртэл явж байгаа нь миний хичээл зүтгэлийн үр дүн гэж бодож байна.
Бусад оролцогчдоос ялгарах өөрийн чинь гол онцлог?
Халзан толгой.
Телевизээр бичлэгээ харахад ямар байна?
Би бол яг л байгаагаараа байдаг. Камерын өмнө гарахаараа биеэ бариад, байгаа байдлаасаа өөр дүрийг хэзээ ч гаргаж байгаагүй.Чадах ч үгүй. Надад энэ л байхад хангалттай.
Гэр бүлээ танилцуулаач?
Би өвөө эмээ хоёртойгоо амьдардаг.Манай аав ээж хоёр Америкт байдаг. Айлын ганц хүүхэд.
Танай удамд дуулдаг хүн байдаг уу?
Би урлагийн орчинд өссөн. Манай өвөө,эмээ хоёр “Төмөр замын соёлын ордон”-д морин хуур,шанз тоглодог хүмүүс байсан. Манай гэрт дандаа урлагийн хүмүүс орж гардаг, уран бүтээлээ туурвидаг байлаа. Тиймээс л урлаг надад ойр байдаг.
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сэтгэгдэл ( 4 )
Би тан шиг болхийг хүсдэг дараагийн зүйлдээр амжилт\n
Би тан шиг болхийг хүсдэг дараагийн зүйлдээр амжилт\n
Би тан шиг болхийг хүсдэг дараагийн зүйлдээр амжилт\n
Би тан шиг болхийг хүсдэг дараагийн зүйлдээр амжилт\n