”Дэлхийн мисс-2012”-ын шилдэг 15-д шалгарч үлдсэн Мисс Х.Баярмааг дэмжээрэй

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 08

ӨМӨЗО-ны Ордос хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн мисс 2012”-ын эцсийн шалгаруулалт энэ сарын 18-ны өдөр болно. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин Х.Баярмаа оролцож байгаа билээ. Тэрбээр авьяаслаг миссийн шалгаруулалтанд шилдэг 15 бүсгүйн тоонд оржээ. Одоо тэрбээр “Дэлхийн мисс 2012” тэмцээний эцсийн шалгаруулалтад Панам, Ямайк, Норвеги, Макао, Хятад, Парагвай, Сирра Лионе, Филиппин, Куракао, Казахстан, Бразил, Сант Киттс, Нэтис, Латви, Дани улсын бүсгүйчүүдтэй өрсөлдөх юм. Жүжигчний удамт гэр бүлд төрсөн Х.Баярмаа бүжигчин Г.Ган-Очирын шавь бөгөөд шаггүй сайн бүжиглэж жүжиглэдэг түүнийг олон орны бүсгүйчүүд дундаас авьяас билэг, гоо үзэсгэлэнгээрээ шалгарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэхэд таатай байна. Та бүхэн Х.Баярмааг дэмжихийг хүсвэл Энд дарна уу ...

А.Маша

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top