Дуучин Г.Цэлмүүн багын найзтайгаа хуримлана

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 08


“Universe best songs-2010” наадмын ялагч дуучин Г.Цэлмүүн цээл хоолой, цэвэрхэн төрхөөрөө  үзэгчдийн хайр хүндэтгэлийг татаж  чадсан ч урлагт эцсээ хүртэл зүтгэхгүй, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллана хэмээн фэнүүдээ гомдоогоод амжсан удаатай.  "Дуулах бол зөвхөн миний хобби" хэмээж байсан тэрээр  хэдхэн сарын өмнө  "Exodus" нэртэй анхны цомгоо гаргасан төдийгүй  хэд хэдэн кинонд тоглоод амжсан юм.  Юутай ч түүний хувийн амьдралдаа анхаарах маш том шалтгаан байсан нь хурим байсан бололтой. Цэлмүүн энэ сарын 16-ны Дашнямтай билэгт сайн өдөр хуримаа хийж гал голомтоо бадраахаар  болжээ. Цэлмүүний  нөхөр болох залууг Н.Алтанхайрхан гэдэг бөгөөд  түүний багын найз, айлын ганц хүү аж. Хосууд хуримын бөгжөө өндөр үнээр захиалж хийлгэсэн төдийгүй урилга тараагаад тун завгүй байгаа гэнэ шүү.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top