Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сангийн дэмжлэгтэйгээр “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд хэрэгжсэн уг загвар төслөөр туршилтын дөрвөн хороонд эмзэг бүлгийн 3160 иргэн эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байгааг судалжээ. Ингээд эмзэг бүлгийн иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах боломжийг олон улсын туршлагаар судалж, бодлого боловсруулагчдад санал хүргүүлжээ. Тухайлбал, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.5 дугаар зүйлд “Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан журмаар нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай нь тогтоогдсон иргэнийг эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулна” хэмээн өөрчлөлт оруулах саналыг гаргажээ.
Мөн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд эмзэг бүлгийн иргэдийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс төлүүлэх талаар өөрчлөлт оруулах нь зөв гэж төслийн багийнхан үзсэн аж.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )