Орон нутагт 13 гүүрний ажил хийгдэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 08

Нийслэлд зам засварын ажил ид явагдаж байна. Энэ үед орон нутагт ч мөн адил зам засварын ажил хийж байгаа юм. Баруун таван аймаг болон Архангай, Баянхонгор, Өвөрхангайд зам, гүүрийн 13 ажил хийж байна. Тухайлбал, Завхан аймгийн Их-Уул сумын Идэрийн голын дээгүүр 169 метр урт төмөр бетон гүүр барьж байна. Энэхүү гүүрийг ирэх аравдугаар сарын 30-нд ашиглалтад өгнө. Одоогоор гүүрийн хоёр захын болон завсрын тулгуурын худгийг цутгаж, суулгасан.

Дээрх ажлууд Увс аймгийн Наранбулаг-Хяргас нуур чиглэлийн 85 км авто замын газар шорооны ажил 95, гүүр хоолой, хиймэл байгууламжийн ажил 45 хувьтай явагдаж байгаа. Уг замыг БНХАУ-ын “Шинжиан Шин Фа” ХХК барьж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сард манай талд хүлээлгэн өгөх юм. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Манхан-Ховд чиглэлийн 85.3 км авто замын ажлын далан ухах ажил 93, суурийн доод үе 33 хувьтай.

“Чайна гоузуба” компани гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Энэ сарын 15-ны дотор багтааж хучилт хийж эхлүүлэх үүрэг өгсөн. Увс аймгийн Тариалан суманд баригдаж буй Тээлийн голын 75 метр урт төмөр бетон гүүрийг ирэх сард хүлээлгэн өгөхөөр “НКВ интернэйшнл Холдинг” ХХК ажиллаж байна. Одоогоор гүүрийн суурь, тулгуур, ригель, дам нуруунуудыг угсарч, цутгаж дуусгах юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top