Орон нутгийн зам засварт шалгалт хийв

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 08

Говь-Алтай аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид Алтай-Баянхонгор чиглэлд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа 128 хатуу хучилттай автозамын ажлын явц, чанарт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар "Ай-Си-Ти Консалтинг сайн" ХХК-ний боловсруулсан автозамын ус зайлуулах шуудууг стандарт, зураг төслийн дагуу байгуулаагүй, Алтай хотын төвөөс долоон км зайд байрлах 30 м урттай давуулах даланг стандартын шаардлагын дагуу бариагүйгээс үерийн ус авто замын хучилтыг дагаж урссан байдалтай байжээ.

Мөн замын ажлын усалгаанд Дэлгэр сумын Баянбуурал багийн Хургалж, Лүн, Ламын булгийг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр малтаж, усыг нь ашиглаж байсан зөрчил ч илэрсэн байна. Дээрх зөрчлийг арилгуулахаар ажлын гүйцэтгэгч БНХАУ-ын Шин Жиан Шин-Фа ХХК болон захиалагчийн хяналтын зөвлөхөөр ажиллаж байгаа "Аварга зам" ХХК-д хугацаатай үүрэг өгчээ. Ингэхдээ зураг төсөл боловсруулсан "Ай Си Ти Консалтинг сайн" ХХК-д хяналт тавих, булгийг хэвийн байдалд оруулах арга хэмжээг авчээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.10.74) 2025 оны 03 сарын 13

ор нэр төдий юм хиидэгээ болимоор юм Говь алтайд сайн зам байгуулна гэж олон жил хуцаж байна даа

1  |  0
Top