ZINDAA.MN сайтаас зарласан “Дараагийн 76 гишүүнийг зөв нэрлэе” сэдэвт, 100 сая төгрөгийн шагналын сантай уралдааны эхний хэсгийн дүн гарч байна. Уралдааны болзол ёсоор НИТХ-ын 45 төлөөлөгчийг зөв нэрлэсэн ялагчид 24.000.000 төгрөгийн шагналыг хуваан олгох ёстой. Уралдааны журам, шагналын сангийн болзлыг эргэн сануулбал:
Шагналын сан:
1-р байр: 10.000.000 төгрөг
2-р байр: 8.000.000 төгрөг
3-р байр: 6.000.000 төгрөг
Уралдааны болзол:
1-р байр: 45 төлөөлөгчийг 100% зөв нэрлэсэн хүн
2-р байр: 45 төлөөлөгчийг 80-99.9%-ийн хооронд хамгийн өндөр хувьтай зөв нэрлэсэн хүн
3-р байр: 45 төлөөлөгчийг 60-79.9%-ийн хооронд хамгийн өндөр хувьтай зөв нэрлэсэн хүн. /80%-иас дээш зөв нэрлэсэн боловч Хоёрдугаар байрны болзлоос хасагдсан хүн 3-р байрны болзлыг хангасанд тооцно/
Жич: Нэг байранд хоёр буюу түүнээс дээш хүн шалгарвал шагналыг тэнцүү хувааж олгоно.
Уралдааны болзол ёсоор нэгдүгээр байр буюу НИТХ-ын төлөөлөгчдийг 100 хувь зөв нэрлэж 10 сая төгрөгийн шагнал хүртэх оролцогч хараахан тодроогүй байна. Харин 2-р байрны болзлыг Өлзийдэлгэрийн Сэр-Од 45 төлөөлөгчөөс 39-ийг нь буюу 86.7%-тай зөв нэрлэснээр нийт 8000 гаруй оролцогчоос ганцаараа хангасан байна. 3-р байрны болзлыг Батмөнхийн Дашболд, Болдын Ганбат нар 45 төлөөлөгчөөс 38-ийг нь буюу 84.4%-тай зөв нэрлэснээр хангасан байна. Уралдааны 2, 3-р байрын болзол хангасан оролцогчид 2012 оны 8-р сарын 13-ны Даваа гарагт редакцид ирж шагналаа гардаж авна уу. Шагналтай холбоотой асуудлыг 99063878 дугаарын утсаар лавлана уу.
Уралдаанд шалгарсан болон идэвхтэй оролцсон нийт хэрэглэгчдэдээ биднийг дэмжиж ажилласанд талархал илэрхийлж, цаашдынх нь ажил хөдөлмөр, аз хийморьт өндөр амжилт ерөөе.
НИТХ-ын 45 төлөөлөгчийг зөв нэрлэх уралдаанд идэвхтэй сайн оролцож, хамгийн өндөр оноо авсан эхний 50 хэрэглэгчийг жагсаавал:
|
Д/д |
Уралдааны ялагчийн нэр |
Зөв нэрлэсэн сонгуульд ялагчийн тоо |
Зөв нэрлэсэн хувь |
|
1 |
Ө.Сэр-Од |
39 |
86.7 |
|
2 |
Б.Дашболд |
38 |
84.4 |
|
3 |
Б.Ганбат |
38 |
84.4 |
|
4 |
Б.Ичинхорлоо |
37 |
82.2 |
|
5 |
Б.Энхтүвшин |
37 |
82.2 |
|
6 |
Б.Авир |
37 |
82.2 |
|
7 |
Д.Анхзаяа |
37 |
82.2 |
|
8 |
Л.Батжаргал |
37 |
82.2 |
|
9 |
Ч.Болорчулуун |
37 |
82.2 |
|
10 |
Э.Бат-Эрдэнэ |
37 |
82.2 |
|
11 |
П.Хүрэлцогт |
36 |
80 |
|
12 |
Т.Алтанзул |
36 |
80 |
|
13 |
С.Батсүх |
36 |
80 |
|
14 |
Б.Батзаяа |
36 |
80 |
|
15 |
Ч.Нямбат |
36 |
80 |
|
16 |
Б.Энхмөнх |
36 |
80 |
|
17 |
Н.Сугармаа |
36 |
80 |
|
18 |
Г.Зоригоо |
36 |
80 |
|
19 |
П.Мөнхчимэг |
36 |
80 |
|
20 |
О.Барс |
36 |
80 |
|
21 |
Б.Гэгээнээ |
36 |
80 |
|
22 |
Ч.Даваасүрэн |
36 |
80 |
|
23 |
Д.Номинчимэд |
35 |
77.8 |
|
24 |
Х.Үржинбадам |
35 |
77.8 |
|
25 |
А.Тамир |
35 |
77.8 |
|
26 |
Х.Энх-Амгалан |
35 |
77.8 |
|
27 |
И.Түвшинзул |
35 |
77.8 |
|
28 |
Т.Батжаргал |
35 |
77.8 |
|
29 |
Т.Шинэбаяр |
35 |
77.8 |
|
30 |
Ц.Тулга |
35 |
77.8 |
|
31 |
Э.Жавхлан-Эрдэнэ |
35 |
77.8 |
|
32 |
Ж.Очирхүү |
35 |
77.8 |
|
33 |
Э.Буянхишиг |
35 |
77.8 |
|
34 |
Ч.Оюунцэцэг |
35 |
77.8 |
|
35 |
Б.Энхболд |
35 |
77.8 |
|
36 |
Д.Аюурзана |
35 |
77.8 |
|
37 |
А.Баттөр |
35 |
77.8 |
|
38 |
Р.Баттөмөр |
35 |
77.8 |
|
39 |
Л.Төгстэнүүн |
35 |
77.8 |
|
40 |
Б.Баясгалан |
35 |
77.8 |
|
41 |
Ж.Намнансүрэн |
35 |
77.8 |
|
42 |
Ё.Азжаргал |
35 |
77.8 |
|
43 |
И.Ганхуяг |
35 |
77.8 |
|
44 |
Л.Насантогтох |
34 |
75.6 |
|
45 |
Ц.Баярсайхан |
34 |
75.6 |
|
46 |
О.Сонинбаяр |
34 |
75.6 |
|
47 |
Д.Гантулга |
34 |
75.6 |
|
48 |
Б.Галбадрах |
34 |
75.6 |
|
49 |
Ж.Батбаатар |
34 |
75.6 |
|
50 |
Д.Тайван-Од |
34 |
75.6 |
ZINDAA.MN сайтаас зарласан “Дараагийн 76 гишүүнийг зөв нэрлэе” сэдэвт, 100 сая төгрөгийн шагналын сантай уралдааны үндсэн хэсэг буюу 76 сая төгрөгийг хуваан олгох ёстой УИХ-ын 76 гишүүнийг зөв нэрлэх уралдааны дүнг шинэ УИХ-ын бүрэлдэхүүн 100% тодорсон үед зарлаж, шагналыг олгоно.
Zindaa.mn сайтын Маркетинг, сурталчилгааны алба