Сургууль, цэцэрлэгийн засварын ажил энэ сарын 25-нд дуусах ёстой ч өдгөө зарим газруудад ажил эхлээгүй байна.
Сургууль цэцэрлэгийн засварын ажил гүйцэтгэл, шалгаруулалт хийгээд аймаг, нийслэл рүү шилжүүлсэн. Гэрээ ёсоор энэ сарын 25 гэхэд засварын ажил дууссан байх тухай заасан. Засварын ажил 40 гаруй хувьтай байна, ажил зогсолтгүй үргэлжилбэл энэ сарын 25 гэхэд дуусах бүрэн боломжтой гэж албаны хүн хэллээ.
Ийнхүү засварын ажил хойшлох болсон шалтгаан нь тендэрээс шалтгаалжээ. Сургууль, цэцэрлэгийн засварын ажил дөнгөж эхэлж байгаа газрууд орон нутагт их бий. Тухайлбал, Архангай, Говьсүмбэр, Дархан-Уулд гурван газар, Дундговьд гурав, Өвөрхангайд дөрөв, Увс зэрэг аймгуудад засварын ажил одоо л эхэлж буй. Харин нийслэлийн хэмжээнд 76, Чингэлтэйн 50, 57, Хан-Уулын 75, 52 дугаар сургуулиудын ажил одоо эхэлж байгаа юм байна. Мөн зарим цэцэрлэгийн засварын хувьд ажил багатай учраас 22-ны өдрийн өдөр гэхэд дуусах юм.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )