Оюутны хөнгөлөлттэй зорчих виза картын тоог нэмнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 08

Энэ сарын 25-наас Нийтийн тээврийн хөнгөлөлттэй зорчих оюутны виза картын захиалгыг авч эхлэнэ гэж Монголын оюутны холбооноос мэдэгдлээ. Хэрэв шаардлагатай бол хугацаанаас өмнө захиалга өгч болох аж. Өнгөрсөн жил Улаанбаатарт суралцагч 96 мянган оюутан автобусны хөнгөлөлттэй виза картаар үйлчлүүлдэг байсан. Харин энэ жилээс тоог нь нэмэхээр Монголын оюутны холбоо, Нийслэлийн нийтийн тээврийн газарт санал хүргүүлсэн байна. Энэхүү саналыг хэрэв хүлээн авбал 113 мянган оюутан автобусанд хөнгөлөлттэй зорчих эрхтэй болох юм.     

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top