Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

12.00 цагаас Зоос банкны удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болно.

11.00 цагт  УИХ-ын гишүүн С.Ганбаатар Төрийн ордны хуралдааны Г танхимд Хэвлэлийн бага хурал хийнэ. Уг хуралд МҮЭХ-ны болон МАҮЭХ-ны удирдлага, Бие даагчдын зөвлөлийн гишүүд оролцоно.

11.40 цагт Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулах үйлдвэрчний холбоо, Ажил олгогч эздийн холбооны хамтарсан саналыг бие даагч гурван гишүүнд гардуулах ажиллагаа МҮЭХ-ны байранд болно.

08.40 цагт “Статистик-2012” статистикийн ажилтнуудын зөвлөгөөн Төрийн ордны Их танхимд эхэлнэ. Зөвлөгөөнд УИХ-ын дарга З.Энхболд, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Корали Гэвэрс нар оролцоно.

10.00 цагт Ардчилсан намын бүлэг хуралдана.

-Баянхонгор аймгийн спортын бага олимп эхэлнэ.

"MN" мэдээллийн төвд:

11.00 цагт ЭМЯ, ХЗДХЯ, Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төв хамтран зохион байгуулах “Гэр бүлийн хайрлал” үндэсний чуулганы талаарх мэдээллийг сонирхоорой.

12.00 цагт Өвөрхангайн сонгуулийн тойрогтой холбоотой асуудлаар давж заалдах шатны шүүх хурал хойшилжээ. Үүнтэй холбогдуулж нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар өмгөөлөгчдийн хамт мэдээлэл хийнэ.

15.00 цагт “Ирээдүйн лиг-2012” хөлбөмбөг сонирхогчдын тэмцээний нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top