Төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр Цагдан хорих төвд хоригдоод гурван сар болсон кино найруулагч, соёлын тэргүүний ажилтан Г.Бадамрагчааг өнгөрсөн даваа гаригт ар гэрийнхнийх нь хүсэлтээр батлан даалтад гаргасан билээ. Тэрээр агааргүй орчинд удаан байснаас зүрх нь их муудсан учир хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүнийг цаашид хорих шаардлагагүй гэж үзэн мөрдөн байцаалтад гаргасан тул биеийн байдал нь дээрдэхээр гадуур мөрдөн байцаалтаа үргэлжлүүлэн өгөх юм байна. “Г.Бадамрагчаагийн мөрдөн байцаалт дунд шатандаа явж байгаа цаашид ч хэд хэдэн зүйлийг нягталж үзэх шаардлагатай тул удах байх” гэж өмгөөлөгч Д.Пүрэвбаатар хэллээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )