Б.Баярмандах: Нөхөрлөл бол миний хувьд агуу зүйл

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

Хамгийн шилдэг, эрч хүчтэй, урт удаан оршин тогтнох Boy band хамтлагийг төрүүлэх зорилготой "Камертон-2" шоуны IV шатнаас авьяас билэг, дуулах ур чадвараараа шилдэг 16 оролцогч шалгарч үлдээд байгаа билээ. Тэгвэл шоуны шат бүрээс  шүүгчдээс "ямар сайхан хоолойтой юм бэ" гэх магтаалыг сонссон авьяаслаг оролцогч болох Б.Баярмандахтай хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

-Хэзээнээс дуулж эхэлсэн бэ?

-6-р ангиасаа хойш. Хамгийн анх Backstreetboys хамтлагийн тоглолтыг Унгарт үзэж байсан. Тэр тоглолтыг үзсэнээс хойш ирээдүйд хамтлаг байгуулна гэсэн зорилго тавьсан.

-Унгарт хэдэн жил амьдарсан бэ?

-1992 онд манай ээж мэргэжил дээшлүүлэхээр гэр бүлээрээ Унгар явсан. Тэнд 8-р анги хүртлээ сурч байгаад Монголд ирж  9,10-р ангиа төгссөн. Унаган унгар хэлтэй.

-Монголд ирснийхээ дараа мэдээж хэлний бэрхшээл тулгарсан байх?

-Тэгэлгүй яахав. Анх ирчихээд 3 сарын дотор крилл үсгээ сурч байсан. Эрчимтэй давтлага авснаар сайжирсан.

-Шүтдэг хамтлаг, дуучин?

-Boyz II men, Backstreetboys, Камертон, Номин талст хамтлаг гээд хуучны хамтлагуудыг нэлээд сонсдог. Эмэгтэй дуучдаас soul R&B, hip hop R&B чиглэлээр уран бүтээлээ туурьвиж байгаа бүх дуучдыг сонсох дуртай.

-Энэ шоунд хэрхэн оролцох болсон бэ?

-Анх Замбалгарав бид хоёр “Soul mate crew” хамтлаг байгуулж  Оргилыгоо авч байлаа. Бид нийлж хоёр жилийн хугацаанд уран бүтээл хийж байсан ч санхүүгийн тал дээр асуудал үүссэн тул энэ тэмцээнд орохоор болсон. Хамгийн анх энэ шоунд оролцох саналыг Замбалгарав тавьсан. Хэрвээ энэ шоунаас тус тусдаа шалгарвал гомдолгүй гэж ярилцсан.

-Анх яаж танилцаж байсан бэ?

-СУИС-ийн эстрад дуулаачийн ангийн бэлтгэл курсэд гамм уншиж байхад Замбалгарав миний хоолойг сонсчихоод хамтарч дуулах саналыг анх тавьж байсан. Маргааш нь бид хоёр Өргөө кино театр дээр уулзаж би “Boyz II men” хамтлагийн дуунуудаас  Замбалгаравт дуулж үзүүлсэн. Тэр цагаас хойш хамтарч уран бүтээлийн бэлтгэл сургуулилт хийгээд зургаан жил болж байна.

-Энэ хугацаанд өөрсдийн бие даасан ямар нэгэн уран бүтээл хийсэн үү?

-Бие даасан 5 уран бүтээл бий. Гэхдээ цацалт хийж байгаагүй. Дийлэнх нь гадны дуунуудын cover.

-“Soul mate crew гэдэг нэрний утга?

-Хамгийн дотны найзууд гэсэн утгатай. Энэ нэрийг хоорондоо ярилцаж байгаад өгсөн. Crew гэдэг нэрээрээ 2 жил болж байна. Энэ хугацаанд тёнор хоолойтой 3 гишүүн солигдсон. Хамгийн сүүлийн гишүүн нь манай Оргил.

-Шантарч байсан үе байна уу?

-Гишүүд солигдож байсан тэр үед шантарч байсан.

 -Урам зоригийг юунаас олж авдаг вэ?

-Хөгжмөөс. Хөгжим сонсоод маш их тайвширдаг.

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top