Бусдын биед гэмтэл учруулсан хоёр хэрэг бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

 

Нийслэлийн хэмжээнд 2012.08.08-09-ны өдөр ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсаар иргэд, байгууллагаас 2381 удаа холбогдсоноос гэмт хэрэг зөрчлийн 770, зам тээврийн осол хэргийн 91 мэдээлэл хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 30 үйлдэл бүртгэгджээ. Энэ 30 хэргийн эзэн холбогдогчийг тогтоохоор дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөн 12, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 2, хүчин нэг, хулгайн гэмт хэрэг 3, золгүй тохиолдлоор хоёр хүн нас баржээ. Тодруулбал Туул голд ХУД-ийн 2-р хорооны 24 настай иргэн усанд живж нас барсан, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын орчим Цэнхэрийн голын эрэг дээр тоглож байсан 10 настай хүүхэд голд унаж нас барсан байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top