Хөдөлмөр аюулгүй байдал хангаагүйгээс иргэд амь насаараа хохирч байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

 

Дулааны улиралд барилгын ажлууд хийгддэг ч хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй улмаас өнгөрөгч амралтын өдөр гурван хүн амь насаа алдаж, барилгаас нэг хүн унаж бэртжээ.  

Энэ чиглэлийн цөөнгүй гэмт хэрэг ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд ирсэн байна. Тодруулбал СХД-ийн 8-р хороонд Баянхошууны тоосгоны үйлдвэрт “Их Монгол” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийн 43 настай ажилчныг шороо дамжуулдаг машин засварлаж байхад нь дээрээс нь шороо асгарч гэмтээжээ. Мөн ХУД-ийн 3-р хороонд "Оймон" ХХК-ийн баригдаж буй барилгын хучилтын хэв хийж байсан 32 настай ажилчин 8-р давхраас 7 давхар луу унаж гэмтсэнээс гэмтлийн эмнэлэгт эмчлэгдэж байгаа ажээ.  

Одоо дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах хэрэгтэйг ЦЕГ-аас анхаарууллаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top