Э.Цасчихэр нарын хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч сард Хан-Уул дүүргийн шүүхэд болж 2-3 жилийн хорих ял оноосон.

Тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдсан юм. Уг гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцсэн ч нотлох баримт хангалттай бус гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шүүх хурал өндөрлөв.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top