Зүүн дөрвөн замаас, Чулуун овоо хүртэлх зам гурван эгнээтэй болно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Зүүн дөрвөн замаас, Чулуун овоо тролейбусны эцэс хүртэлх нийт 4.5 километр замыг энэ сарын 6-наас эхлэн засварлаж эхэлжээ. Энэ замд 1986 оноос хойш шинэчлэлтийн ажил огт хийгдэж байгаагүй учраас энэ удаа бүрэн шинэчлэлт хийх аж. Бүх замыг хуулж дахин шинэ зам тавих бөгөөд түгжрэлийг багасгах үүднээс гурван эгнээтэй болгохын зэрэгцээ замын дундах ногоон байгууламж, явган хүний замыг ч бүрэн шинэчлэх гэнэ. Мөн төв замын дагуу газарт орсон цөөнгүй дэлгүүр, павилионууд байрладаг. Үүнээс ойролцоогоор 40-өөд дэлгүүр, павильон нүүлгэхээр тооцоолжээ. Замын ажил ирэх 2013 оны наймдугаар сарын 31-ныг хүртэл үргэлжлэх юм. Ингэхдээ замыг хэсэгчлэн хааж, шат дараатай завсарлах бөгөөд өвлийн улиралд түр зогсоох юм байна.  

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top