Дэлхийн бүжгийн холбоо /world dance consul/-оос зохион байгуулдаг “World cup-2012” тэмцээн Хятадын Шэнжэнь хотод болж өнгөрлөө.Тус тэмцээнд орон орны 3000 гаруй тамирчид оролцсон бөгөөд Монголоос 3 хос буюу 6 тамирчин гурван насны ангилалд амжилттай өрсөлдлөө. Тэднээс бага насны ангилалд “Виктори” бүжгийн клубт хичээллэдэг 10 настай Б.Тэнүүн, Р.Учрал нар стандарт цэнгээнт бүжгийн төрөлд өрсөлдөж гран при хүртжээ. Харин бусад тамирчид өмнөх жилийн хагас шигшээд шалгарч байсан амжилтаа ахиулж бүгд финалын шатанд шалгарч үлдсэн байна. Тэмцээндээ амжилттай оролцсон манай тамирчид өнгөрсөн Бямба гаригт эх орондоо эргэн иржээ.

Сэтгэгдэл ( 0 )