Индонезууд монгол ёс заншлыг сонирхлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

Индонезийн нийслэл Жакарта болон Зүүн Ява мужийн нийслэл Сурабая хотод энэ сарын 3, 4-ний өдөр монгол ардын урлагийн тоглолт болжээ. Манай уран бүтээлчид Индонезийн ард түмэнд уртын болон богино дуу, хөөмий, морин хуурын аялгуу, ардын бүжиг, уран нугаралт зэрэг номеруудаа сонирхуулсан байна. Түүнчлэн Индонезийн жүжигчидтэй хамтран манай уран бүтээлчид тус улсын ардын болон орчин үеийн урлагийн үзүүлбэрүүдийг тоглож сонирхуулсан нь үзэгчдийн сэтгэлд ихээхэн хүрчээ.

Мөн тоглолтын үеэр монгол фото зургийн үзэсгэлэн гаргаж Монголын байгаль, ёс заншил, ахуй байдлыг харуулсан гэрэл зургуудыг дэлгэн тавьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top