21 жилдээ уламжлал болон зохиогдож буй “Нүүдлийн номын сангийн аялал” эхэллээ. Тус аялалд нэгдэхээр Ж.Дашдондогийн урилгаар Японы Токио хотын номын сангийн захирал, хүүхдийн нэрт зохиолч Киока Мацүока, Монголын хурдан морь унаач хүүхдийн тухай зурагт ном гаргасан зохиолч Уда Сачико, номын санч, үлгэр яригч Сачи Накао нар Монголд иржээ.
Тэд Төв аймгийн Эрдэнэ сумын хүүхэд багачуудтай уулзаж зурагт үлгэрээ сонирхуулахын зэрэгцээ Найрамдал төвд амарч буй хүүхэд багачуудтай уулзан номын сэдэвт хүүхэлдэйн тоглолтыг толилуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )