БСШУЯ болон БНХАУ-ын Соёлын яам хамтран “Хятадын соёлын сар” арга хэмжээг манай улсад зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ нь энэ сарын 30-нд циркийн тоглолтоор нээлтээ хийх аж. Мөн “Кино долоо хоног” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Хятадын алдартай кинонуудыг Соёлын төв өргөөнд гаргахаар болжээ. Харин ирэх сарын 1-ний өдөр үзэгчдэд Хятадын бүх оддын тоглолтыг толилуулахаар зэхсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )