09.40 цагт Зэвсэгт хүчний жанжин штабын байранд ”Кhaan quest 2012” сургуулийн хэвлэлийн бага хурал болно. Тус сургуульд 12 орны 1000 гаруй цэргийн алба хаагч оролцож тив дэлхийн энх тайвны төлөө хүчин зүтгэх үйл хэрэгт суралцаж байна.
11.00 цагт УИХ-ын гишүүн С.Ганбаатар Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн асуудлаар төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хуралтай.
11.00 цагт Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын 2012 оны долдугаар сарын статистик мэдээллийг танилцуулах хэвлэлийн бага хурал ҮСХ-д болно.
11.00 цагт ”Татварын цахим үйлчилгээг хэрэглэснээр зардал хэмнэх боломжтой” талаарх хэвлэлийн хурал Татварын ерөнхий газрын байранд боллоо.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АН-ын дарга Н.Алтанхуяг нарт шаардлага хүргүүлэх талаараа "Ард түмний мөрөөдөл" эвсэл, "Шударга ёсны дугуйлан" ТББ-аас мэдээлэл хийнэ.
-"Тал нутгийн ариран” тоглолт ҮДБЭЧ-ийн тайзнаа болно. Тус тоглолтод БНСУ-ын 12 уран бүтээлч дээрх чуулгын урилгаар хүрэлцэн ирж оролцох юм.
-Монголын электро бүжгийн холбооноос зохион байгуулж буй электро бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно.
-“Монгол шилтгээн” цогцолборт “Sunset 2012” шоу найм дахь жилдээ болно.

Сэтгэгдэл ( 0 )