Сүүлийн жилүүдэд манай улсад түнхний мултралтай хүүхдүүд төрөх явдал ихэсч байгаа. Тэгвэл маргааш буюу бямба гаригаас эхлэн Гэмтэл, согог судлалын үндэсний төв дээр Япон улсын бариа заслын эмч нар үнэ төлбөргүй эмчилгээ хийх гэж байна. Эдгээр мэргэжлийн эмч нар тав хоногийн хугацаанд түнхний мултралтай 3-5 сартай нярай болон үе мөчний буруу хөгжилтэй 1-10 насны хүүхдүүдэд үнэгүй үзлэгт хамруулж, эмчлэх аж. Түнхний мултралын үед хэдий чинээ эрт илрүүлж арга хэмжээ авах тусам хурдан эдгэрдэг гэнэ.
Энэ өвчний шинж тэмдэг нь хүүхдийн нэг хөл нь богино, гуян дээр нэмэлт нугалаас гарсан, өгзөгний нугалаас болон өгзөг нь тэгш хэмгүй мөн гуяыг идэвхгүйгээр салгахад хязгаарлал үүссэн байдаг юм байна. Үүнийг мэдэхийн тулд хүүхдээ дээш нь харуулан хэвтүүлээд хоёр хөлийг өвдөг болон түнхний үеэр нь нугалаад аажуухан, зөөлөн хоёр тийш нь салгана. Ингэхэд гэмтсэн үетэй тал нь хөдөлгөөн нь хязгаарлагдмал байдаг аж.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )