Хамгийн шилдэг, эрч хүчтэй, урт удаан оршин тогтнох Boy band хамтлагийг төрүүлэх зорилготой "Камертон-2" шоуны IV шатнаас авьяас билэг, дуулах ур чадвараараа шилдэг 16 оролцогчийн нэг болж шалгарсан Д.Зоригтой хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
-4-р шатны шалгаруулалтад оролцоод гарч ирлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Чадах ядахаараа Камертон хамтлагийн “Та нар надад итгэхгүй байх” гэдэг дууг дууллаа.
-Хэр их бэлдсэн бэ?
-Хагас сар орчим бэлдсэн.
-Амьд хөгжимтэй дуулахад ямар санагдав?
-Маш их ур чадвар шаарддаг, үнэхээр хэцүү юм байна.
-Хэзээнээс дуулах болов?
-Би их сургуульдаа анх удаа дуулж байсан. Тэр дуу маань хүмүүст маш их таалагдсан учраас их урамшиж дуулахаар шийдсэн.
-Камертон-2 шоунд оролцсоноос хойш мэргэжлийн багштай болсон уу?
-Үгүй. Яг өөрийнхөөрөө л явж байгаа. Гэхдээ хөгжимчид маань их зөвлөгөө өгдөг.
-Энэ шоунд оролсоноор олж авсан хамгийн ололттой зүйл чинь?
-Өөрийгөө нээх чадварыг олж авсан. Мөн маш олон найзуудтай болсон
-Тэмцээнд орсноос хойш хамгийн том шүүмжлэлийг хэн өгөв?
-1-р шатны шалгаруулалтад шүүгч Эба “Чиний хоолой нэгэн хэвийн байдаг л хоолой байна” гэсэн. Тэр шатны дуулалт дээр нэг “вибраци” хийсэн. Тэр “вибраци” нь миний урьд нь дуурайж дуулдаг байсан Хайдав гуайн хийдэг вибраци байсан л даа. Тэрнээс болсон юм шиг байна лээ. /инээв/
-Шоунд оролцож байгаа оролцогчдоос хамгийн хүчтэй өрсөлдөгч?
-Оргил, Замбалгарав. Би хувьдаа “Камертон-2”-ын гишүүдийг таамаглачихсан. Миний бодлоор Оргил, Замбалгарав, Баярмандах, Мөнх-Эрдэнэ юм уу, Ганзаяа хоёрын нэг гэж бодож байна.
-Шүтдэг хамтлаг дуучин?
-Номинталст, Камертон хамтлаг, дуучин Ариунаа.
-Гэр бүлээ танилцуулаач?
-Эхнэр хүүхэдтэй амьдардаг.
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү

Сэтгэгдэл ( 0 )