Баянхошууны зам засварын ажил удааширчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 10

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Баянхошууны чиглэлийн замд 1980 оноос хойш засварын ажил огт хийгдээгүй 30 жилийн нүүрийг үзжээ. Баянхошууны чиглэлийн 3.4 км зам засварын ажлыг өнгөрсөн сард эхлүүлсэн. Энэ чиглэлийн зам нь одоогоор долоон метр өргөнтэй, явган хүний замгүй, ганцхан гэрэлтүүлэг л байдаг аж. Тиймээс үүнийг 14 метр өргөн болгож, хоёр талдаа явган хүний зам хийх гэнэ. Баянхошууны засварын ажлыг “Хувиа Монголиа” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд засварын ажил оршин суугчдын газар чөлөөлөх асуудлаар удаашраад байна. Учир нь замын хоёр талд 50 гаруй байшин, 200 гаруй хашаа байгаа ба эдгээр айл өрх, аж ахуйн нэгжүүд газраа чөлөөлөх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Замын хоёр талд ойрхон байдаг айлуудыг Газрын албаныхан нүүлгэн шилжүүлж, нөхөн олговор олгох юм. Энэ зам засварын ажил ирэх оны наймдугаар сарын 1-нд дуусах гэрээтэй бөгөөд өвлийн улиралд зарим ажил зогсох юм.   

Д.Шинээ  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top