Монгол улсын үндэсний статистикийн хорооноос дөнгөж сая манай улсын нийгэм, эдийн засгийн байдал 2012 оны эхний 7 сарын байдлаар ямар үзүүлэлттэй байгаа талаар мэдээллээ. Энэ үеэр төрөлт болон эхийн эндэгдэл буурсныг онцоллоо.
Тодруулбал улсын хэмжээнд 2012 оны эхний 7 сард 42559 эх амаржиж, хэвийн төрсөн хүүхдийн тоо 42759 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 2713 эхээр, хүүхдийн тоо 2723 хүүхдээр буюу 6.8 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Улсын хэмжээгээр энэ оны эхний 7 сард нялхсын эндэгдэл 686 болж, өмнөх оны мөн үеийнхээс 11 хүүхэд буюу 1.6 хувь, 1-5 хүртэлх насандаа 141 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 8 хүүхэд буюу 5.4 хувиар буурав.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )