Он гарсаар 12812 гэмт хэрэг гарчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 10

 

Улсын хэмжээнд 2012 оны эхний долоон сард 12812 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1435 хэргээр буюу 12.6 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (912), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг (276), тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (140), байгаль хамгаалах журмын эсрэг (64) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлөв. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 2012 оны эхний 7 сард 4941 хүн гэмтэж, 613 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 389 буюу 8.5 хувиар өсч, нас барсан хүний тоо 101 буюу 14.1 хувиар буурсан байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top