”Хүний хөгжил” сангаас 583.8 тэрбум төгрөгийг иргэдэд энэ жил тараажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 10

Монгол улсын үндэсний статистикийн хорооноос дөнгөж сая манай улсын нийгэм, эдийн засгийн байдал 2012 оны эхний долоон сарын байдлаар ямар үзүүлэлттэй байгаа талаар мэдээллээ. Энэ үеэр ажилгүй иргэд болон нийгмийн даатгал, халамжийн тухай сэтгүүлчдэд тайлбарласан юм. 

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2012 оны 7 дугаар сарын эцэст 45.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.1 мян.хүн буюу 12.5 хувиар өсчээ.

Харин нийгмийн даатгалд 2012 оны эхний 7 сард 613.4 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 404.6 мянга буюу 66.0 хувь нь аж ахуйн нэгж  байгууллагынх, 208.8 мянга буюу 34.0 хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын  тоо  72.9 мянга буюу 13.5 хувь, үүнээс  аж ахуйн нэгж, байгууллагынх 63.0 мянга буюу 18.4 хувь, төсөвт байгууллагынх 9.9 мянга буюу 5.0 хувиар нэмэгдсэн байна.

          Тэгвэл нийгмийн халамжийн тэтгэвэрт 2012 оны эхний 7 сард 56.6 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 478 хүн буюу 0.9 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 12.2 сая төг буюу 63.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.

         "Хүний хөгжил" сангаас 2012 оны эхний 7 сард 583.8 тэрбум төгрөгийн хишиг хувийг давхардсан тоогоор 2.8 сая иргэнд олгосны 373.8 тэрбум төгрөг нь 10.0, 21.0, 70.0 мян.төгрөгийн  хишиг хувьд, 210.0 тэрбум төгрөгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрт олгох 1.0 сая төгрөгийн хишиг хувьд зарцуулжээ.     

       "Хүний хөгжил" сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрт олгох 1.0 сая төгрөгийн хишиг хувиас 2012 оны эхний 7 сард 210.0 тэрбум төгрөгийг 309.9 мянган хүнд олгожээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top