Арван жилийн ойгоо тэмдэглэснээс хойш тус тусын уран бүтээлийг хийж нам гүмхэн байсан “Номин талст” хамлагийнхан 15 насны төрсөн өдрөөрөө эргэн нэгдэж энэ намрын жинхэнэ тэсрэлтийг хийхээр зэхээд байна. Тэд тоглолтондоо хуучны хит дуунуудаа дуулахаас гадна шинэ уран бүтээлүүдээрээ бэлэг барих гэнэ. Тоглолтыг гитарчин Өлзий-Орших буюу Өөжгий зохион байгуулж, Монголын хамгийн шилдэг хөгжимчид нэгэн тайзнаа чуулах аж. “Номин талст-15” нэртэй тоглолт тэр чигээрээ амьд дуулалттай байх ба тайз, хувцаслалт гээд бүх зүйлээрээ шилдэг байх гэнэ. Хамтлагийнхан тоглолтынхоо талаар “Өмнө нь ямар ч хөвгүүдийн хамтлаг хийж байгаагүй нүсэр тоглолт болно” хэмээн амлацгаажээ.
Сонирхуулахад, Хамтлагийнхан тоглолтоосоо өмнө шинэ цомог гаргахаар шургуу ажилдаа ороод байгаа ба “Sweetymotion” хамтлагтай хамтран нэгэн дуу хийж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )