Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан Үндэсний соёл амралтын хүрээлэнд энэ бямба гаригт “Японы соёлын өдөрлөг” болох гэж байна. Өдөрлөгийг Японы Элчин сайдын яам, Монгол Японы төв, Кендамагийн холбооноос дэмжиж байгаа аж. Тус өдөрлөгийн үеэр Япон улсын талаар мэдлэг шалгах “АХА” тэмцээнийг зохион байгуулахын зэрэгцээ Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нуурын дагуу 11 цэг нээн Японы зан заншил, түүх, урлагийн талаар танилцуулахаар болжээ. Мөн “Хайрын хад”-нд хайраа цоожлох сонирхолтой тэмцээнийг ч зочдын дунд зохион байгуулах гэнэ. Харин тус өдөрлөгт оролцохын тулд заавал кимоно, костплэйгэр стиллээр хувцаслах ёстой аж.
Д.Төгсөө

Сэтгэгдэл ( 0 )