Н.Лүндэндоржийн хэргийн үед шүүгчийн “чих зөөлөн” байжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 10



 
 
Түүнийг, Нарны замаар эхнэрийнхээ машиныг халамцуухан жолоодон давхиж, улмаар хүний амь хөнөөчихөөд зогсч байхад нь, уусан архиа долоогонын ханд хэмэн тайлбарлаж суухдаа, дараа нь энэ хэргээс гэм зэмгүй мултарч байхдаа шүүгчийн “чих үнэхээр зөөлөн юм” хэмээн талархаж суусан байх нь.  Нэгэн түүх сөхье. Хоёр жилийн өмнө дөө, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал Н.Лүндэндорж машинаар хүн дайрч, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч багагүй шуугиан тарьж байлаа. Тэрээр тухайн үед эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй автомашиныг жолоодож явсан. Мөн архи уусан эсэхийг нь шалгаж, үлээлгэхэд бага зэргийн согтолттой гарч байлаа. Олон жил Хуулийн сургуульд багшилсан, бас ойр дотныхон нь боломжоо ашиглан, ийш тийш гүйсээр ямар нэг ял шийтгэлгүйгээр энэ хэргээс салсан гэдэг. Согтуу гарснаа “Зүрхний өвчтэй болохоор долоогонын ханд уусан байсан” хэмээн мэдүүлж байв. Үнэхээр ч тэгсгээд чимээгүй болсон. Тухайн үед иргэн Н.Лүндэндоржид Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйл буюу Тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гэсэн зүйл ангийн 215.3-т заасан “Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, эсхүл онц их ихэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 5-10 жилийн хорих ял онооно” гэсэн зүйлчлэлээр буруутган эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм. 

 Ийм хэргээс лав энгийн иргэд бол мултрах аргагүй. Харин Н.Лүндэндорж багш, хуульч яаж ийгээд л ял зэмгүй гарч чадсан байдаг. Тэр саяхны нэгэн сонинд ярилцлага өгчээ. “Шүүгчийн чих “хатуурсан” байна. Энэ бол шүүхийн шинэчлэл” хэмээн мэдэгдэв. Хуул зүйн шинжлэх ухааны доктор , профессор цолтой, өдгөө МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирлын албыг хашдаг тэрээр “шүүхийн шинэчлэл”-ийн талаар олон “нотолгоо” хэлжээ.  Дэлхийд шүүх мөрдөн шүүдэг, нөгөө нь мэтгэлцүүлэн шүүдэг хоёр тогтолцоо байдаг. Мэтгэлцүүлэн шүүдэг тогтолцоонд шүүгч гэм бурууг тогтоодоггүй, хавтаст хэрэгтэй урьдчилан танилцдаггүй. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг шийдэхдээ мэтгэлцээний үр дүнд бус хавтаст хэрэг дэх нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргадаг хэмээн тайлбарлажээ. Энэ бол хэн нэгэн өмгөөлөгчийн бус, Монголын хуульчдыг бэлтгэдэг хамгийн том сургуулийн багшийн үг. Н.Лүндэндорж уг нь Монголын шүүх тогтолцоог тайлбарласан. Түүнийхээр ... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top