Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 10

        

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2012 оны эхний долоон сард 1181.9 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 97.1 тэрбум төг буюу 9.0 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд 35 хувийн агуулгад шилжүүлснээр зэсийн баяжмал, молибдений баяжмал, металл агуулгаараа, газрын тос, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.9 хувиас 2.8 дахин; хивс, архи, хиаман төрлийн бүтээгдэхүүн, сүлжмэл эдлэл, спирт, нарийн боов, амтат ус, ундаа, ган төмөр хийц, талх, цемент, металл бэлдэц, шар айраг, металл цувимал, зүсмэл материал, цахилгааны утас, шавардлагын зуурмаг, бетон дэр, шахмал түлш, барилгын шалны банз зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл  2.4 хувиас 6.1 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.          

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top