Монгол улсын үндэсний статистикийн хорооноос дөнгөж сая манай улсын нийгэм, эдийн засгийн байдал 2012 оны эхний 7 сарын байдлаар ямар үзүүлэлттэй байгаа талаар мэдээлээ. Ингээд цаг агаар өнгөрөгч сард ямар байсан талаар мэдээлэе. Тодруулбал:
Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас 2012 оны 7 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр хотод орж 274.6 мм-т хүрчээ. Энэ оны 7 дугаар сард Баян-Хонгор аймгийн Шинэжинст суманд хамгийн их температур 39.0 хэм, Завхан аймгийн Цэцэн-Уул, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд хамгийн бага температур 2.0 хэм байлаа. Салхины хурд Дундговь аймгийн Мандалговь суманд 25 м/с хүрчээ.
Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2012 оны 7 дугаар сард Улаанбаатар хотын 13-р хороолол орчимд 27 удаа, 32-ын тойрог, Хархорин захын орчимд тус бүр 6 удаа, 1-р хороолол орчимд 2 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 13-р хороолол орчимд 2 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Хархорин захын орчимд 23 удаа, 13-р хороолол орчимд 13 удаа, Баруун дөрвөн замын орчимд 12 удаа, 32-ын тойрог орчимд 10 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн зам орчимд 4 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс тус тус давсан байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )