Аюулт үзэгдэл, осол 2012 оны эхний 7 сард 2573 удаа гарсны улмаас 143 хүн амь насаа алдаж, 7.9 мянган толгой мал, амьтан хорогджээ. Энэ оны эхний 7 сард объектын түймэр 2235 удаа, ой, хээрийн түймэр 155 удаа, гол, нуурын усанд хүн унасан осол 53 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 27 удаа, аадар бороо, үерийн үзэгдэл 23 удаа, бичил уурхай, нурангины осол 16 удаа, хүчтэй салхи шуурга, аянгын үзэгдэл тус бүр 12 удаа, малын халдварт боом өвчин, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага тус бүр 10 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2012 оны эхний 7 сард 14.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс аюулт үзэгдэл, ослын тохиолдол 473-аар нэмэгдэж, амь насаа алдсан хүний тоо гурваар буурав.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )