Улаанбаатар-Замын Үүд чиглэлд нэмэлт вагон явж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 10

Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Эрээн, Бээжин явах худалдаачид, хувь ихсэж, “Улаанбаатар-Замын Үүд” чиглэлийн вагон ачаалалтай болдог. Энэ жил мөн адил хичээлийн шинэ жил дөхөж “Улаанбаатар-Замын Үүд” чиглэлийн билет олдохгүйн дээр шагийн билет өндөр үнэтэй байгаа  тул төмөр замын газраас “Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд нэмэлт галт тэрэг гаргажээ. Нэмэлт галт тэрэг долоо хоногийн мягмар, лхагва, бямба гаригт 20.00 цагаас хөдлөх аж. Ингээд тус чиглэлд өдөрт хоёр галт тэрэг явдаг болсон бөгөөд нэг нь 16.20 цагт, нөгөө нь 20.00 цагаас УБТЗ-ын төв буудлаас хөдөлнө. Мөн гадна билетийн касс өглөө 08.00 цагаас ажиллаж эхэлдэг байсан бол 06.00 цагаас оройн 21 цаг хүртэл ажиллахаар  болсон гэв.  
Түүнчлэн “Улаанбаатар-Замын Үүд” чиглэлийн 16.20 цагт хөдөлдөг галт тэрэгний “тасалгаатай” ангиллын билет энэ сарын 15-ыг хүртэл дууссан байна. Харин “нийтийн” ангиллын билет хэвийн борлуулагдаж байгаа юм.

 Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu