Нийтийн тээврийн 11 автобус чиглэлээ өөрчиллөө

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 11

Нийслэлийн нийтийн тээврийн газраас зам барилга, засварын ажилтай холбоотойгоор том оврын автобусны хэд хэдэн чигглэлийг өөрчилжээ. Нийтдээ 11 нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт оруулсан бөгөөд энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх юм. Тухайлбал М:5 Баянхошуу-МУБИС, М:8 Яармаг-МУБИС, М:11 Нисэх-МУБИС, М:55 Баянмонгол хороолол-Бага тойруу, М:35 Улаанхуаран-Тэнгис к/т-Мах импекс, ХО: Налайх-10 шар байр-Вокзал чиглэлийн автобуснууд зүүнээс баруун чиглэлд буюу МУИС-ийн зогсоолоос Их сургуулийн болон Бага тойруугийн гудамжаар дамжин ”Зоос гоёл”-ын уулзвараас үндсэн чиглэлдээ явж байна. Харин М:6а Өнөр хороолол-Халдвартын эмнэлэг, М:10 Сансар хороолол-III,IV хороолол, М:15 Баруун салаа-МУБИС-БЗД-ийн VI хоро, М:21 Халдвартын эмнэлэг-III,IV хороолол, М:26 СХД-ийн 26-р хороо-Их наран-МУБИС, М:35 Улаанхуаран-Тэнгис к/т-Мах импекс чиглэлийн автобуснууд баруунаас зүүн чиглэлд явахдаа “Зоос гоёл”-ын уулзвараас Бага тойруугийн гудамжаар дамжин явж, МУИС-ийн уулзвар хүрч үндсэн чиглэлээр явахаар болжээ.

Д.Шинээ   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top