Нийслэлд нийт 180 мянга гаруй өрх гэр хороололд амьдардаг. Үүнээс өнгөрсөн онд 70 мянгыг нь утаагүй цэвэр агаар сангаас “утаагүй зуух”-аар хангасан. Тэгвэл энэ жил улсаас хөнгөлөлт үзүүлж утаагүй зуухны үнийг 95 хувь хөнгөлөхөөр болсон байна. Цэвэр агаар сангийн мэргэжилтэн Г.Баярсайхан хэлэхдээ “Худалдаанд гаргах зуухны нэг бүрийн үнэ нь 450 мянган төгрөг. Гэхдээ өмнөх жилийн зуухыг бодвол энэ удаа худалдах зуух нь Канад технологиор бүтээсэн, усан халаалттай” гэв. 2012-2013 онд багтааж гэр хорооллын айл өрхийг дээрх зуухаар бүрэн хангах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )