Өрнийн зурхай

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 11
Бямба, 2012 оны 8-р сарын 11 

Жинлүүр
(9/23-10/22)

8 сарын 11.Аз жаргалтай өдөр. Маш завгүй өдөр хэмээн хэлж болно. Бүтээлч байдал өндөр байж долоо хоногийн эцэст хийж дуусгах ёстой ажлаа бүрэн хийж чадна. Үдэшлэг баяр зохиох бол хоол, архи дарсаа хэтрүүлж болохгүй. Олон зүйлийн хойноос хөөцөлдвөл юу ч үгүй хоосон үлдэх тул яг аль урилгыг хүлээн авахаа шийд.


Бямба, 2012 оны 8-р сарын 11 

Хумх
(1/20-2/18)

8 сарын 11.Мөрөөдөмтгий өдөр. Өнөөдөр ямар ч дарамтгүйгээр амрахад хамгийн тохиромжтой үе юм. Өөрийгөө тайвшруулж, орондоо хэвтэн өглөөжин утсаар ярихад ч гэмгүй. Сэтгүүл зүй таны бичих авьяасыг улам тодруулж өгөх бөгөөд санаанд орж ирсэн зүйлээ хурдан тэмдэглэж авч хэвш. Энэ бүх шинэ санаануудаа сайтар бодож тунгааж бай. Урлагийн мэдрэмж маш өндөр байна. Хэрвээ та өөрийн авьяаст сэтгэл хангалуун бус байгаа бол алдартай уран бүтээлчийн үзэсгэлэнд оч. Энэ нь танд шинэ санаа өгнө. Эсвэл жүжиг үзэж түүнээсээ таашаал ав.


Бямба, 2012 оны 8-р сарын 11 

Хонь
(3/21-4/19)

8 сарын 11.Уур уцаартай өдөр. Та өглөөнөөс хойш уур уцаартай байх бөгөөд таны хийх гэж төлөвлөсөн ажил бүтэлгүйтэх болно. Та болж өгвөл тайван байж өөртөө түр зуур амрах боломж өг. Үдийн хоолоо цэцэрлэгт хүрээлэнд идэж, цэвэр агаар амьсгалан хүмүүсийг ажиглах нь танд маш сайхан амралт болно. Бясалгал, иог хийх нь таныг тайвшруулах бөгөөд хэдий хэр амарч чадна төдий хэмжээгээр сэтгэл хангалуун байх болно. Шинээр тогтоосон харилцаа холбоо таны үзэл бодолд нөлөө үзүүлнэ.


Бямба, 2012 оны 8-р сарын 11 

Мэлхий
(6/22-7/22)

8 сарын 11.Адал явдалт өдөр. Ямар нэгэн хэрэг явдлын ачаар тогтсон хэв маягаасаа гарах бөгөөд амьдралыг үзэх үзэл өргөжнө. Тамирчид багийнхан тарснаас болоод хүч сорьсон байдалд байхаас аргагүй болно. Зоригтой бай, чадах бүхнээ хий. Гарах үр дүнд нь санаа бүү зов. Авьяас чадвараараа бусдад сэтгэгдэл төрүүлэх боломж байгаа бөгөөд таны өрсөлдөгч бол зөвхөн өөртөө эргэлзэх. Найз тань шашны цуглаан юмуу лекцэнд хамт очих үнэгүй урилга өгч магадгүй. Өөр хийх зүйл байхгүй бол нээлттэй бай. Бусдын итгэл үнэмшил, үзэл бодлыг мэдэх боломжийг бүү алд. Хүүхэд харах нь танд урам хайрлах ба паркад очиж айдас догдлолыг нэгэн зэрэг мэдэр.


Бямба, 2012 оны 8-р сарын 11 

Хилэнц
(10/23-11/21)

8 сарын 11.Хүч чадлаа мэдрэх өдөр. Од эрхэсийн зүгээс үзүүлэх нөлөө маш тааламжтай байх болно. Cap охины ордод байрлаж байгаа тул таны хүчин чармайлтын үр дүн гарч, өөрийгөө хөгжүүлэх олон боломж гарч ирэх болно. Нар арслангийн орд руу шилжиж байгаа тул танаас ганцаараа байж, өөрийнхөө талаар илүү их бодож үзэхийг шаардана. Та энэ үеийг ашиглан алдагдсан эрч хүчээ сэлбэж, сайн амарч авахыг хичээ. Чөлөөт цагаа аль болох үр бүтээлтэй ашиглаж, төсөөлөн бодох чадвараа хөгжүүл.


Бямба, 2012 оны 8-р сарын 11 

Загас
(2/19-3/20)

8 сарын 11.Ашиг тустай өдөр. Өөрийн мэдлэг туршлагаа харуулах томоохон илтгэл тавих гэж байгаа бол маш бэлтгэлтэй зохион байгуулалттай байхыг зөвлөж байна. Багш мэргэжилтэй эсвэл илтгэл тавьдаг загасны ордны хүмүүс өнөөдөр бусдад маш өндөр сэтгэгдэл төрүүлэх бөгөөд энэ нь таныг олон оюутантай болгож, эсвэл ямар нэг газар үг хэлэх урилгаар дарах болно. Гариг эрхсийн зүгээс танаас маш их ур чадвар цаг хугацааг шаардаж байгаа ажлаа дуусгахыг сануулж байна. Энэ бүхний эцэст та сайн мэдээ сонсох бөгөөд танд олон боломж өгөх болно.


Бямба, 2012 оны 8-р сарын 11 

Үхэр
(4/20-5/20)

8 сарын 11.Сонирхолтой өдөр. Та энэ өдрийг хуанли дээрээ тэмдэглэх ёстой. Бүх төрлийн бичиг цаасны ажилтай харьцахдаа агууламжийг нь бүрэн уншиж хуулийн төлөөлөгчөөр гэрээ хэлэлцээр ба зээлийн бичгийг хянуул. Мөн бүх зүйлийг аман тохиролцооноос илүү бичгийн хэлбэрээр баталгаажуул. Бүтээлч үхрийнхэн хөгжим зохиох авьяасаа нээж магад бөгөөд энэ нь нэмэлт орлого авчирч болзошгүй. Онцгой нэгэнд хайраа зохиомж бичих замаар илэрхийлбэл мөрөөдсөнөөс чинь илүү амжилттай болох болно.


Бямба, 2012 оны 8-р сарын 11 

Арслан
(7/23-8/22)

8 сарын 11.Хэрвээ олон ааштай хүмүүс элдэв зарга шүүмжлэлээр таны энэ өдрийг сүйтгэх гээд байвал зүгээр л тэднийг бүү тоо. Бүтээлч сэтгэлгээтэй бай. Зугаа цэнгэл хайр сэтгэл үр хүүхэд гээд бүх үйл явдлууд одоо болж байна. Хэрвээ та ганцаараа байгаа бол өөрийн доторх хүнээ гарч ирэхийг нь зөвшөөр. Үзэг цаас аваад бодож байгаа, харагдаж байгаа бүхнээ бич. Тэгвэл та дотоод сэтгэлтэйгээ улам ойртох болно. Шинэ хайр дурлалын аялгуу зүрхэнд чинь эгшиглэж, ямар ч уйтгартай зүйлийг баяр хөөр болгоно.


Бямба, 2012 оны 8-р сарын 11 

Нум
(11/22-12/21)

8 сарын 11.Сонирхолтой өдөр. Өглөө эртийн чиг хандлага амар хялбар байх боловч өдөр болоход жижиг саад, бэрхшээлүүд таны сэтгэлийг хямраана. Хэрэв та ганцаараа ажиллаж болох хүнгүй газар олж чадах аз олдвол түүнийг барьж ав. Бусад нумын ордныхон нам тайван гүн утагтай арга хэмжээгээр өөрийн бие махбодийн болон оюун ухааны зайг цэнэглэхийг илүүд үзэх болно.


Бямба, 2012 оны 8-р сарын 11 

Охин
(8/23-9/22)

8 сарын 11.Өөрийн улс төрийн бодолдоо тууштай хандаж, албан байгууллагын бүлгэмд элсэж, байр суурин дээрээ хатуу зогс. Олон сонирхолтой хүмүүс, нэр нөлөө бүхий эвлэлийнхэнтэй уулзаад зогсохгүй ололт амжилтынхаа үүдийг та өөрөө нээх болно. Эрүүл мэнддээ анхаардаг хүмүүсийн бүлгэмд одоо шууд элсэж, буяны байгууллагад тусалж дэмж. Энэ бол маш амархан.


Бямба, 2012 оны 8-р сарын 11

Матар
(12/22-1/19)

8 сарын 11.Ямар нэгэн чухал ажил хэрэг эхлэх, мэдээлэл ашиглахад таагүй өдөр. бусадтай харилцаж тохирсон зүйлс найдвар муутай болно, түншүүддээ сэтгэл гонсойно. Найз нөхөдтэйгээ харьцаа муудах, эсвэл сэтгэл санаа тавгүйтүүлэх таагүй мэдээ хүлээн авах бололтой. Сэтгэл санаа тогтворгүй болох нь хосуудын харилцан ойлгоцолд саад болно.


Бямба, 2012 оны 8-р сарын 11 

Хамтатгах
(5/21-6/21)

8 сарын 11.Тустай өдөр. Хэрэв та өвөрмөц эрэл хайгуул хийх эсвэл тусгай сургалтад суухыг үргэлж хүсэж байсан бол яг одоо л сонирхлоо дагахад тохиромжтой цаг. Хэрэв бололцоотой бол онлайнаар бүртгүүлбэл илүү түргэн бөгөөд хялбархан байх болно. Хэвлэн нийтлүүлэх ба нэвтрүүлэг хийх салбар та нарын олонхид тохирно. Зохиол бичих дуртай ихрийнхэнд үг амархан орж ирнэ. Багшлах, дадлагажуулах эсвэл өөр бусад аргаар мэдээ мэдээлэл дамжуулах ажил хийдэг хүмүүсийн хувьд гол агуулга, зарчмыг тайлбарлан бичихэд хэцүү биш байх болно. Олон нийтийн арга хэмжээ үнэтэй байж магад. Тиймээс тооцоо санаснаас илүү гарахад санаа зовохгүйн тулд илүү бэлэн мөнгө авч яв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top