Нийслэлийн долоон дүүрэгт усан спорт сургалтын төв барихаар болсон. Энэхүү ажлын нэг нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн хойно байрлах Усан спорт сургалтын төв барих ажил нь дуусч, мэргэжлийн комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болж, ирэх долоо хоногт нээлтээ хийхээр болжээ.
Тус бассейн нь 25 метр урт, гурван замтай бөгөөд 1.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий энэ төвийг “Намуун дэвжих” ХХК барьж гүйцэтгэсэн. Эрүүл ахуйн хяналт өндөр шаарддаг бассейний усыг хүчилтөрөгчөөр байнга ариутгах технологи хэрэглэх юм. Дээвэр дээрээ сагсан бөмбөгийн талбайтай, усан спортын төв дотроо фитнессийн өрөөнүүдтэй аж. Манай улсад анх удаа барилгын дээврийг сагсан бөмбөгийн талбай болгон ашиглаж байгаа нь энэ юм.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )