Өнөөдөр Японы соёлын өдрийг тохиолдуулан томоохон арга хэмжээ зохион байгуулахаар болсон билээ. Тус арга хэмжээг Үндэсний соёл амралтын хүрээлэн, Японы Элчин сайдын яам, Япон-Монголын Төвөөс хамтран зохион байгуулж байгаа юм.
Тухайлбал, Анимэ болон Мангагийн үүсэл хөгжил, Жэй рок хөгжил, шилдэг хамтлаг дуучид, урсгал чиглэл, Оригами буюу цаасан урлал, Хиригана, Катагана /япон хэлний хоёр төрлийн үсэг/, Шодо /японы уран бичлэг/, Цайны ёслол /зочин дайлах урлаг/, Кэндама /үндэсний тоглоом/, Икэбана /цэцэг амьдруулах урлаг/ зэрэг японы үндэсний урлагийн тухай мэдээлэл өгөхөөс гадна
рүбикийн шоо хамгийн хурдан эвлүүлэх, АХА тэмцээн зохион байгуулах аж. АХА тэмцээн нь Япон улсын тухай, Анимэ, Манга болон Жэй роктой холбоотой асуултууд байх юм. Мөн Японы дуучин Мицүки, “The Seasons”, “Kasora” болон сонгомол хамтлагууд ая дуугаа өргөх гэж байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )